Алматы хотын комендатур баасан гарагийн өглөө үймээн самуун, дээрэм зэрэг хууль бус үйлдэлд оролцсон 2159 хүнийг саатуулсан талаар мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Улсын ерөнхий прокурорын газарт “Жагсаал, үймээн самуунд өртсөн, хүндрүүлэх нөхцөлгүй хүмүүст оногдуулах ялыг хөнгөвчлөх” үүрэг өгсөн тухайгаа жиргэжээ.
Токаев жиргээндээ “Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцно. Бусад хүмүүсийн хувьд гэм буруугийн зэргийг тогтоож, хүндрүүлэх нөхцөлгүй тохиолдолд ялыг хөнгөвчлөх арга хэмжээ авах”-ыг Улсын ерөнхий прокурорын газарт даалгасан хэмээн тайлбарлажээ.
Мөн тэрбээр мх замбараагүй байдлын үеийг “Нэгдүгээр сарын эмгэнэлт үйл явдал” хэмээн нэрлэжээ.