Энэ сарын 12-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.0 хувиар өсчээ

2021 оны арванхоёрдугаар сард инфляц улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй ч эсрэгээрээ худалдан авах чадвар 14 хувиар буурсан үзэгдэл 1980-аад оноос хойш анх удаа тохиож байна.
2022 оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.0 хувь, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар өссөн байна.