“Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигч “Pentwater Capital Management” компани “Rio Tinto”-ийн ТУЗ-д дахин захидал илгээжээ.
Захидалд “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Монгол Улсын Засгийн газартай адил нөхөн төлбөр авах ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрөө тэглүүлэх саналыг Rio Tinto” компани хүлээн авсан юм.
Талууд тохиролцоонд хүрсэн ч 2.3 тэрбум ам.долларын өрийг “тэглэх” нь “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдэд санхүүгийн дарамт болж байгааг дурдсан байна. Мөн жижиг хувьцаа эзэмшигчид санхүүгийн дарамт үүрэхийн оронд нөхөн төлбөр авах эрхтэй гэжээ.
Учир нь “Оюутолгой” төслийн гүний уурхай бүтээн байгуулалт хойшилж, зардал хэтэрсэн явдалд жижиг хувьцаа эзэмшигчид ч ялгаагүй хохирсон гэдгийг онцолсон юм. Тиймээс “Rio Tinto”-ийн ТУЗ-ийн хараат болон хараат бус гишүүдийг энэ асуудалд байр сууриа илэрхийлж, дуугарахыг хүссэн байна.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
1 comment
Яагаад болохгүй гэж 13 дахь сарын цалин өгдөггүй бага цалин өгдөг