-ибаримт-хэвлэхэд-асуудал-тулгарч-байна-уу-1024x536.png
2022-01-14 16:49
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны нэгдүгээр сарын 23-ны буюу Ням гарагт явагдахыг Татварын албанаас мэдээллээ. Сугалаанд 2021 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, ebarimt системд бүртгүүлсэн бүх баримт оролцох юм. Энэ удаагийн тохирлын супер шагнал 10 сая төгрөг байна.

6666-1024x594.jpg
2022-01-14 16:27
Шүүхийн Ёс Зүйн хороо хуралдаж өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт архидан согтуурч, орон сууцны орц, лифтэнд ёс бус үйлдэл гаргасан шүүгч Д.Отгонбаатар, Х.Идэр, Д.Болдбаатар нарын асуудлыг хэлэлцэв. Цар тахлаас сэргийлэн тавьсан нийтийг хамарсан хөл хорионы үеэр Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх  хотхоны байранд нөлөө бүхий хуулийн байгууллагынхан цугларч, биеэ үнэлэгч хөлсөлсөн байж болзошгүй агуулгатай цуврал бичлэг цахим ертөнцөд цацагдаж […]

78bdc2_MPA_PHOTO_2017-3813_x974-1024x678.jpg
2022-01-14 16:15
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сар  сунгуулах тухай саналыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, өнөөдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж хянан хэлэлцжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар […]

e65ccc_abdba7f61dfe4b0abeeb8230cf4cf79f_18_x974.jpg
2022-01-14 15:01
Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд хийсэн Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн судалгааны дүнг танилцуулж байна. 14:00 цагт эхэлсэн үдээс хойших хуралдаанд хуульч, судлаач Г.Түвшинжаргал “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны тайланг, судлаач Б.Нямжав “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт болон хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, ажил эрхлэлтийн нөхцөлийн жагсаалт”-ыг  танилцуулна. Хуульч, судлаач Г.Түвшинжаргал “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн […]

617b3f9f148c5.jpeg
2022-01-14 14:57
Нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 74 нэр төрлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой мэдээллийг онцлон хүргэж байна. Иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүрдүүлсэн. Нэгдүгээр сарын 11-ний байдлаар үйлчилгээний хүсэлт бүртгэх цахим системд нийт 200 гаруй үйлчилгээний хүсэлт […]

5723471f54cc91b1d6016a92710796ff75c129b76a7272ce1c31b8ae0975-1024x538.jpg
2022-01-14 14:32
АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Тед Круз Конгрессын дээд танхимын уур амьсгалыг мэдэрч, ОХУ-ын “Хойд урсгал 2” хийн хоолойн төслийн эсрэг нэн даруй хориг арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Жо Байденд уриалжээ. Конгрессын дээд танхим уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд сенаторууд уг төслийг хангалттай биш ч гэсэн дэмжсэн байна. Тухайлбал, Крузын санаачилгад 60 санал шаардлагатай байсан […]

b1a5c594d92d62afeeb8d9546046110e97da5fb4-1024x597.jpg
2022-01-14 14:14
ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өрхийн эмнэлгүүд эмийн багц олгож байгаа эсэх асуултад дараах хариултыг өглөө. Тэрээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эм, өрхийн эмчилгээний зардал, […]

zxbgzx_viber_image_2022-01-14_11-40-02-761_x974-1024x682.jpg
2022-01-14 14:10
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Соёл, урлагийн үндэсний зөвлөл нь 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар анх байгуулагдаж байсан бөгөөд Монгол Улсын соёл, урлагийн өнөөгийн байдал, алсын хараа, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход зөвлөмж гаргах, соёл урлагаар дамжуулан ард иргэд, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр […]

14012022-1642125891-1860671342-onon.jpg
2022-01-14 14:01
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж  “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байгаа юм. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явууллаа. Үүгээр Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг чөлөөлж, […]

-800x500.jpg
2022-01-14 13:59
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандалыг томилов. Тэрбээр уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/, ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку их сургуулийг төгсчээ. Өнөөдрөөс тэрбээр үүрэгт ажилдаа орж байна.  Л.Баярмандал нь: 1990-1998 онд Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 […]