УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байгаа юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явууллаа. Үүгээр Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг чөлөөлж, Н.Онон, Д.Жавзандорж нарыг томилох тогтоолын төслийг баталлаа.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
1 comment
ШАШИН ТӨР НЭГДЭЖ ШАРЫН ШАШИНТ ТӨРТЭЙ МОНГОЛ УЛС МӨХӨХ БОЛНО