Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилов

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандалыг томилов. 

Л.Баярмандал нь:

  • 1990-1998 онд Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 2005-2007 онд Япон улсын Тохоку их сургуульд ассистант багш,
  • 2007-2011 онд “Сүмитомо” корпорацид менежер,
  • 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын тосны газарт судлаач ажилтан,
  • 2017 онд Геологийн судалгааны төвд судлаач ажилтан,
  • 2017 онд  “ЭТТ Майнинг” ХХК-д зөвлөх,
  • 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн