fb3e37_28161993_858930104313563_6513469161015114592_o_x974-1024x649.jpg
2022-01-14 18:23
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй иргэний цогцос олджээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар “Цагдаагийн байгууллагад автомашин дотроо 40 орчим насны эрэгтэй хүн мэсний шарх авсан байна гэх мэдээлэл энэ сарын 13-ны өдрийн […]

-800x500.jpg
2022-01-14 18:15
Ашигт Малтмал Газрын Тосны Газрын даргаар Л.Баярмандалыг томиллоо. Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан түүний АТГ-д мэдүүлсэн орлогын мэдүүлгийг танилцуулъя. Түүний хувийн орлого нь 50.9 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 103.9 сая хэмээн 2019 онд мэдүүлжээ. Мөн 529 сая төгрөгөөр 2019 онд үнэлэгдэж байсан дөрвөн орон сууцтай. Суудлын жижиг машин, Lexus, […]

3f9270_-28-728_x974.jpg
2022-01-14 18:03
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2022.01.14) нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн тогтоол батлагдсантай холбогдуулан тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Хүн […]

s4zbfh_ab894100-9000-4523-9438-4f6b96af272f_x974-1024x683.jpeg
2022-01-14 17:49
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тэгвэл тус зөвлөлийн гишүүнд Ц.Амартөгсийг томилжээ. Түүнийг ннэр дэвшүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дэмжсэн билээ. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. ТОВЧ НАМТАР: Цэнддаваагийн Амартөгс Боловсрол: 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд […]

PIC_NEWS_2019_10_1572409874_486947_X770-1.jpg
2022-01-14 17:47
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкы үйл ажиллагаа, зээл олголтын дүн, эргэн төлөлтийн байдлыг шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж байсан. Тухайлбал, Хөгжлийн банк эргэн төлөлт авч чадаагүй, […]

11012022-1641870684-1684067741-1-1.jpg
2022-01-14 17:44
Ковид-19 халдвар болон шинээр дэгдэж буй Омикрон хувилбарын эмчилгээг хэрхэн хийх талаар Эрүүл мэндийн яамны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Ж.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. “Нийт иргэдийн дунд Омикроны тархалт хурдацтай байгаа тул томуугийн буюу Омикрон мутацын шинж тэмдэг илрээд эхэлсэн бол онцгой эмчилгээ хийх шаардлагагүй. Онцгой эмчилгээ гэдэг нь вирусийн гаралтай эм, тан хэрэглэхгүй гэсэн […]

winter-695070_1280-1024x588.jpg
2022-01-14 17:31
Энэ амралтын өдрүүдээр Улаанбаатар хотод шөнөдөө жавартай хүйтэн хонохоор байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. Тодруулбал, Нисэх, Яармаг, Сонгино орчмоор шөнөдөө 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус хүйтэн хонох нь. Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Халх голын […]

PC_DELL_Vostro_3250_SFF.jpg
2022-01-14 17:25
Улс орон даяар цэргийн бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна. Харин бүртгэлээгүй хийлгэж амжаагүй иргэд 2022 оны нэгдүгээр сарын 21-нээс өмнө амжиж, цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэхийг зөвлөлөө. 18 нас хүрсэн иргэн өөрийн биеэр харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт очиж, цэргийн бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ нээлгэнэ. Мөн […]

313itv_0R5A1761-scaled_x974-1024x683.jpg
2022-01-14 17:15
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа. Уулзалтаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөв, тулгамдсан зарим асуудлаар санал солилцов. Хоёр орны хөгжлийн зорилтууд төдийгүй олон улсын өмнө тулгараад буй цар тахлын үр […]

01-2-810x500.jpg
2022-01-14 17:07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оныг манай хоёр улс “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж байгаад баяртай байгаагаа  […]