Өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна

2022-01-14 17:251min0
PC_DELL_Vostro_3250_SFF

Улс орон даяар цэргийн бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна.

Харин бүртгэлээгүй хийлгэж амжаагүй иргэд 2022 оны нэгдүгээр сарын 21-нээс өмнө амжиж, цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэхийг зөвлөлөө.

18 нас хүрсэн иргэн өөрийн биеэр харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт очиж, цэргийн бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ нээлгэнэ.

Мөн цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх боломжтойгоос гадна Төв шуудангийн 1 давхарт байрлах “e-Mongolia” төвд биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй