Ашигт Малтмал Газрын Тосны Газрын даргаар Л.Баярмандалыг томиллоо. Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан түүний АТГ-д мэдүүлсэн орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Түүний хувийн орлого нь 50.9 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 103.9 сая хэмээн 2019 онд мэдүүлжээ. Мөн 529 сая төгрөгөөр 2019 онд үнэлэгдэж байсан дөрвөн орон сууцтай. Суудлын жижиг машин, Lexus, RX 330 маркын машинтай.
Цаашлаад нийт 1698м2 /298м2-1, 700м2-1, 700м2-1/ эзэмшил бүхий гурван газар, 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Түүнчлэн дотоодын банканд 164,6 сая төгрөг бүхий мөнгөн хадгаламжтай. Бусдаас 20 сая төгрөгийн авлага, 94 саяын зээлтэй бөгөөд 750 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн тус тус мэдүүлжээ.