Шүүхийн Ёс Зүйн хороо хуралдаж өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт архидан согтуурч, орон сууцны орц, лифтэнд ёс бус үйлдэл гаргасан шүүгч Д.Отгонбаатар, Х.Идэр, Д.Болдбаатар нарын асуудлыг хэлэлцэв.
Цар тахлаас сэргийлэн тавьсан нийтийг хамарсан хөл хорионы үеэр Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх хотхоны байранд нөлөө бүхий хуулийн байгууллагынхан цугларч, биеэ үнэлэгч хөлсөлсөн байж болзошгүй агуулгатай цуврал бичлэг цахим ертөнцөд цацагдаж байсан юм.
Гэвч шүүгч Д.Отгонбаатар хагалгаанд орох гэж байгаа учраас Шүүхийн Ёс зүйн хорооны хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. Д.Отгонбаатарын өмгөөлөгчийн хэлж байгааг тэрбээр өнөөдөр хагалгаанд орж байгаа учраас хуралд онлайнаар оролцох ч боломжгүй байгаа гэнэ.
2021 оны нэгдүгээр сард цахимд цацагдсан бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, болон Улсын Дээд шүүхийн тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэх Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нарын хүмүүс багтсан байдаг юм.
1 comment
Tgee l yag tovloson tsag hugatsaan da boldogguimo. Yamar 1n shaltag shaltgaan zaaval gardgiin.Ene bol jinhneesee togtson huuli.