85-3.jpg

2021-12-07 14:19
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр МАН-ын Их хуралтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт цахим хуудсаараа дамжуулан амжилт хүсчээ. Тэрбээр “2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт, мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж шударга ёс […]

81.jpg

2021-12-07 14:02
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтын талаар мэдээлэл өглөө. ЕБС-ийн сурагчдын хувьд ирэх долоо хоногт цахимаар хичээллэж, энэ сарын 18-наас эхлэн амрах юм. БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон “Амралтын зургаан долоон хоногийн хугацаанд сурагчдад ямар нэгэн хичээл орохгүй, аль болох бүрэн амраана. Ялангуяа бага ангид улирлын амралтаар маш олон хуудас хуулан бичлэг, цээж бичиг […]

5-4.jpg

2021-12-07 13:59
Цэцэрлэгийн үйл ажиллагааг нийслэлд энэ сарын 10-наас, орон нутагт 18-наас түр зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ цэцэрлэг хаасан ч эрсдэлт бүлгийн буюу гэртээ харах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ үргэлжлүүлэн хамруулах боломжтой талаар БШУЯ-наас мэдэгдсэн. Энэ талаар Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө. Тэрээр “Дөрвөн сайдын хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох […]

87-7.jpg

2021-12-07 13:52
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагнал хүртжээ. Финлянд улсын Турку хотод арваннэгдүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулсан “JS Fest Competation” наадам нь дуулаачийн болон найрал дуу, дан хөгжмийн бүтээл, эликтро хөгжим, computer music гэсэн төрлүүдээр зохион байгуулдаг нэр хүндтэй наадам юм. Тэрбээр тус наадамд төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт, […]

07-4.jpg

2021-12-07 13:50
Хятадын Yutu-2 аппарат гурав дахь жилдээ сарны нөгөө талыг судалж байна. Уг аппарат энэ хэсгээр зөв шоо хэлбэртэй хачирхалтай объект илрүүлэн зургийг нь авсан аж. Зургийг Хятадын сансрын үндэсний газрын одон орон судлаачид нийтэлжээ. Шоо хэлбэртэй объект нь сарнаар явагчаас хойшоо 80 метрийн зайд хөндлөн шугамд байрлаж байна. Хятадын аппарат энэ зургийг энэ оны арваннэгдүгээр […]

06-7.jpg

2021-12-07 13:38
Америкийн албан ёсны төлөөлөгчид Хятадад болох өвлийн олимпийн наадамд оролцохгүй гэж Цагаан ордноос зарлажээ. АНУ-ын төлөөлөгчид Хятадын төр засгийг баруун мужийнхаа угсаатны цөөнхөд геноцидын бодлого явуулдаг гэж үзсэнийг ABC News мэдээлжээ. Дипломат бойкотод Америкийн тамирчдыг наадамд оролцохыг зөвшөөрч байна. Харин АНУ-ын албан ёсны удирдлагууд л Хятадын нийслэлд очихгүй. Үүний хариу болгон БНХАУ-ын засаг захиргаа хариу […]

05-9.jpg

2021-12-07 13:32
МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр хуралдаж дуусна. Энэ удаагийн Их хурлаар арван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бол 13.00 цагийн байдлаар 9 асуудлыг хэлэлцсэн, хурлаар хэлэлцэх ёстой асуудлынхаа 90 хувийг хэлэлцэж дууссан гэж МАН-ын Их хурлыг зохион байгуулах баг мэдэгдлээ. Өчигдөр үдээс хойш Их хурлаар МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.  МАН-ын даргаар одоо намын даргын үүрэг […]

847.jpg

2021-12-07 13:23
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны жилийн эцсийн тооллого улс даяар эхэллээ. Тооллого энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана гэж ҮСХ-ноос мэдээллээ. Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг. Түүнчлэн […]

84-2.jpg

2021-12-07 13:18
2022 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжих Төрийн албаны тухай хуульд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг үйлчилгээний зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэх тухай заалт оржээ. Тэгвэл заалтыг эсэргүүцэж, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос мэдээлэл хийлээ. Тэд  хэлэхдээ “Тогооч, эмч, манаач, үйлчлэгч нарыг гээд төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх юм бол цэцэрлэгийн […]

52-2.jpg

2021-12-07 13:02
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх шалтгаанаар баривчилан хоригдоод байсан түүнийг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьжээ.