2022 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжих Төрийн албаны тухай хуульд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг үйлчилгээний зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэх тухай заалт оржээ. Тэгвэл заалтыг эсэргүүцэж, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ “Тогооч, эмч, манаач, үйлчлэгч нарыг гээд төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх юм бол цэцэрлэгийн чанар үйлчилгээ муудахаас гадна ажилтнуудын цалин, зээл, цаашлаад амьжиргааны асуудал хөндөгдөнө. Төрийн албаны ачааллыг буруулах нэрийдлээр чимээгүйхэн ажлаа хийж байгаа эдгээр хүмүүсийн ажлын байрыг үгүй хийж болохгүй.
Бид шинэчлэлтийг үгүйсгэхгүй ч энэ ажлыг ямар ч тооцоо судалгаагүй эхлүүлэх гэж байна. Дарга нарын суудлаас эхлэх хэрэгтэй. Тиймээс МҮЭХ Сангийн яам, Засгийн газартай хэлэлцэхийг шаардаж байна” гэлээ.