Я.Амаржаргалыг батлан даалтад гаргажээ
2021-12-07 13:02

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх шалтгаанаар баривчилан хоригдоод байсан түүнийг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьжээ.