Н.Номтойбаяр МАН-ын Их хуралтай холбогдуулан амжилт хүслээ

2021-12-07 14:19
85

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр МАН-ын Их хуралтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт цахим хуудсаараа дамжуулан амжилт хүсчээ.

Тэрбээр “2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт, мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж шударга ёс тогтоно. Амжилт хүсье” гэв.