03.jpg

2021-12-01 09:58
Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгуулж буй билээ. Тухайлбал, тус газрын дэд дарга Д.Цогтжаргалыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр байцааж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 7-нд гэр, албан өрөөнд нь хууль сахиулагчид нэгжлэг хийсэн […]

4.jpg

2021-12-01 09:57
Өнөөдөр Дархлалын олдмол хомсдол буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 1988 онд ДЭМБ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн билээ. Энэхүү өдөр нь олон улсын […]

02.jpg

2021-12-01 09:53
-ИТХ-ын дарга Б.Бадраагийн хүүг цагдан хорив- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадрааг Ханбогд сумын эрх бүхий албан тушаалтануудтай нийлж Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан. Түүнийгээ хятадуудад өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн хууль сахиулагчид шалгаж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй Б.Бадраа, түүний хүү Б.Наранболдын гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, […]

01-70.jpg

2021-12-01 09:31
Саяхныг хүртэл соёлт ертөнцийнхөн “Арабын хавар”-т алга ташин баяр хүргэж байсан бол  одоо энэ нь эмгэнэл болсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр яг арван жилийн өмнө миний бодлоор “Арабын хавар”-ыг соёлт ертөнц тэр чигээрээ алга ташин хүлээн авч байсныг санацгаая. Одоо энэ хавар хаана байна? Тэнд эмгэнэлт явдлаас өөр юу ч болоогүй хэмээн […]

04.jpg

2021-12-01 09:17
Засгийн газраас төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээрх тогтоолыг гаргахаар ажиллаж байгаа аж. Төрийн өмчит компаниудыг бүрэн төрийн мэдэлд байх, өөрчлөн байгуулагдах, бүтцийн өөрчлөлт хийх болон татан буулгах гэсэн ангилалд хуваах аж. Энэ тогтоолын хүрээнд МИАТ хувьцаат компанийг бүрэн төрийн мэдэлд байлгаж байгаад Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрүүдийг […]

07-21.jpg

2021-12-01 09:05
Дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутагт COVID-19-ын шинэ хувилбар “Омикрон” төрлийн вирус илэрсэн талаар CNN болон барууны бусад хэвлэлүүд Мягмар гарагт мэдээлэв. Өнгөрсөн 24 цагийн дотор Испани, Австри, Япон болон Францын хилийн чанад дахь бүс болох Реюньон аралд омикрон халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнө нь Австрали, Бельги, Ботсвана, Канад, Чех, Дани, Герман, Хятад […]

06-27.jpg

2021-12-01 08:55
Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис Мягмар гаригт COVID-19 коронавирусын эсрэг вакцинжуулалтыг 60-аас дээш насны иргэдэд заавал хийх болно гэж мэдэгдсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлэв. Вакцин хийлгэж амжаагүй 60-аас дээш насны Грекчүүд нэгдүгээр сарын 16-ны дотор цаг товлож, вакцины эхний тунг авах ёстой, эс бол сар бүр 100 еврогийн захиргааны торгууль төлөх ёстой” хэмээн тэрбээр хэлжээ. Грек […]

05-33.jpg

2021-12-01 08:50
  Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран өнөөдөр (2021.11.30) “Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал […]

02.jpg

2021-12-01 08:43
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр  Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Монгол Улс 2021 оны тавдугаар сараас коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтыг харилцан хүлээн зөвшөөрсөн зарим улс оронтой харилцан агаарын хилээ нээсэн хэдий ч олон улсын нислэгийг тогтворжуулах, хэвийн горимд шилжүүлэх нь цар тахлын […]

01-69.jpg

2021-12-01 08:30
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэж  Х.Хэрлэнг томилжээ. Түүнийг Монголын Засгийн газраас санал болгосон бөгөөд УБТЗ-ын даргын ажлаа өнөөдөр албан ёсоор  хүлээн авах юм байна. Х.Хэрлэн нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй аж. Тэрбээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны […]