ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Арабын хавар”-ыг эмгэнэл гэж нэрлэв

2021-12-01 09:311min0
01

Саяхныг хүртэл соёлт ертөнцийнхөн “Арабын хавар”-т алга ташин баяр хүргэж байсан бол  одоо энэ нь эмгэнэл болсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Тэрбээр яг арван жилийн өмнө миний бодлоор “Арабын хавар”-ыг соёлт ертөнц тэр чигээрээ алга ташин хүлээн авч байсныг санацгаая. Одоо энэ хавар хаана байна?

Тэнд эмгэнэлт явдлаас өөр юу ч болоогүй хэмээн Мягмар гаригт эхэлсэн “Орос урьж байна!” гэж хөрөнгө оруулалтын форум дээр хэлсэн байна.

В.Путин энэхүү форум дээр ОХУ-ын эдийн засгийн байдлын талаар ярьж, шинэ төрлийн коронавирустэй холбогдуулан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газарт даалгажээ.

Түүнчлэн Засгийн газар Оросын үнэт цаасанд удаан хугацаагаар хөрөнгө оруулсан иргэд болон хувь хүний ​​орлогын албан татварыг хасах саналыг боловсруулах, бүс нутгууд дотоодын зах зээлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй