954.jpg

2021-12-01 12:54
Твиттер шинэчлэгдсэн журамдаа бусдын гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглох заалт оруулжээ. Гэхдээ олны танил бус энгийн иргэдэд энэхүү журам үйлчлэх бөгөөд хэн нэгэн тухайн хүний гэрэл зураг, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн бол Твиттер компанид мэдэгдээд устгуулж болох юм байна. Гэхдээ яг ямар шалгуурын дагуу зураг, дүрсийг устгах, устгахгүйг шийдэх дүрэм тодорхойгүй байгаа аж.  

888-1024x576.jpg

2021-12-01 12:48
Ардчилсан нам “Иргэний Ардчилал” үндэсний хөтөлбөрийг орон даяар эхлүүлж ойн баяраа тэмдэглэх гэж байгаа талаараа Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир мэдээллээ. Тэрээр “2021 оны 12 сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх намууд нэгдсэн баярын түүхэн өдөр. Энэ өдөртэй холбогдуулаад хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах юм. Ардчилсан нам өдгөө байгуулагдаад 21 жил, ардчилсан хувьсгал […]

752.jpg

2021-12-01 12:42
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Тогтоолын төслийг дэмжиж байна. Урьд нь Үндсэн хууль батлагдсан том ойгоор иймэрхүү арга хэмжээ зохион байгуулж байсан. Зөвхөн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудал биш. Үндсэн хуулиа […]

74.jpg

2021-12-01 12:37
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэхэд нь өөрийн зардлаар 10 хоногийн хугацаатай тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан. Шийдвэрийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 40 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захиалгат […]

87.jpg

2021-12-01 12:32
“Оюутолгой” ХХК-иас байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Тус компани байгаль орчинд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээх чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж. Тодруулбал, 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж, мод үржүүлгийн талбай, хог хаягдлаар бордоо хийх зэрэг ажлыг  хэрэгжүүлж буй […]

taria-buudai-urgats-580x365.jpg

2021-12-01 12:21
Энэ оны ургац хураалтад тулгамдаж байгаа асуудлаар  Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлэл хийлээ. 2021 оны ургацын 50 мянган гаруй тонныг хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр улс худалдан авсан бол 200 мянга гаруй тонныг гурилын үйлдвэрүүд худалдан авчээ. Одоогоор нийт хураасан ургацын 30 орчим хувь нь борлогдоогүй байгаа бөгөөд одоог хүртэл тариаланчид ургацаа манаад үтрэмдээ сууж […]

82.jpg

2021-12-01 12:14
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Австрали Улсын Амбан захирагч Дэвид Хөрлид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар  ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг боломжит бүхий л […]

83.jpg

2021-12-01 12:03
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын дөрвөн нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагч холбогдох нэхэмжлэлд 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан билээ. Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх […]

23.jpg

2021-12-01 11:59
Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ. Тодруулбал, Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын визийн зөвшөөрлийн хүсэлтийг immigratiom.gov.mn-ээр зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авч, яаралтайгаар ажлын гурав хоног, энгийнээр ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх аж. ГИХГ Хэрэв визийн зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай […]

84.jpg

2021-12-01 11:49
Сэлэнгэ аймгийн нутаг, Ерөө голын сав газраас хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүсийг цагдаагийнхан шалгаж эхэллээ. Тухайн бүс нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр алт ухаж, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан цөөнгүй иргэн буй аж. Тэднийг өнгөрсөн сард цагдаагийнхан саатуулж, хууль бусаар олборлосон таван кг алтыг нь эд мөрийн баримт болгож хураан авч, уурхайн үйл […]