Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Оюутолгой 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж, 2000 орчим мод тарьсан гэлээ – updown.mn

Оюутолгой 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж, 2000 орчим мод тарьсан гэлээ

“Оюутолгой” ХХК-иас байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Тус компани байгаль орчинд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээх чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж. Тодруулбал, 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж, мод үржүүлгийн талбай, хог хаягдлаар бордоо хийх зэрэг ажлыг  хэрэгжүүлж буй юм байна.

Энэ талаар Байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяр хэлэхдээ “Олон улсын үнэлгээгээр манай төсөл эерэг ахиу нөлөө үзүүлнэ гэсэн үнэлгээ гарсан. Газар хөндөх ашиглалтыг аль болох бага хэрэглэхийг боддог. Энэ онд 6202 га талбай эвдрэлд орсон. Бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээнэ гэсэн амлалтын дагуу 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж байна. Мөн ургамалжилт бий болгохын тулд мод үржүүлгийн газар ажиллуулж, 2000 орчим мод, модлог ургамлыг тохижуулалтад ашигласан. Хоолны хог хаягдлаас бордоо үйлдвэрлэх зэрэг ажил хийж байна” гэлээ.

ХӨРСӨНД ХҮНД МЕТАЛЛ, БОХИРДОЛ АЖИГЛАГДААГҮЙ

“Оюутолгой” ХХК-ийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн н.Ууганбаяр

-Манай баг “Оюутолгой” ХХК-д агаар, хөрсний чанар, хими биологи, мониторингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани агаарын чанарын таван станцтай. Эдгээр нь агаарын чанарын тоосны үзүүлэлт болон дуу чимээ, доргио чичиргээний үзүүлэлтийг хэмждэг. Энэ оны агаарын чанарын үзүүлэлтээс харахад, агаар дахь нарийн ширхэгт тоосонцор болон бүдүүн ширхэгт тоосонцрын үзүүлэлт стандарт хэмжээнд буюу хэвийн байна. Мөн орчны агаар дахь бохирдуулагч хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, озоны хэмжилтийн дүнгээр стандартад нийцсэн үзүүлэлттэй гарсан. Мөн хөрсний хяналт шинжилгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр ямар нэгэн сөрөг нөлөөлөл байгаа эсэхийг тогтмол шинжилдэг. Энэ хүрээнд хөрсний ерөнхий физикийн шинж чанарын шинжилгээг 14 цэгт, хөрсөн дэх хүнд металлын хэмжилт хийсэн. Уг үзүүлэлтээр Монгол Улсын MNS 58:50:2019 буюу хөрсөн дэх хүнд металлын агууламж хэвийн гэсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, энэ оны байдлаар хөрсөнд ямар нэгэн бохирдол ажиглагдаагүй гэсэн үг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн