Хятадын Yutu-2 аппарат гурав дахь жилдээ сарны нөгөө талыг судалж байна. Уг аппарат энэ хэсгээр зөв шоо хэлбэртэй хачирхалтай объект илрүүлэн зургийг нь авсан аж. Зургийг Хятадын сансрын үндэсний газрын одон орон судлаачид нийтэлжээ.
Шоо хэлбэртэй объект нь сарнаар явагчаас хойшоо 80 метрийн зайд хөндлөн шугамд байрлаж байна. Хятадын аппарат энэ зургийг энэ оны арваннэгдүгээр сард Фон Карман өрхийг туулахдаа авсан аж.
Объектыг зөв шоо хэлбэртэйгээс нь болоод интернэт хэрэглэгчид “нууц овоохой” гэж нэрлэсэн байна. Энэ нь астероидын цохилтоос болоод Сарны гадаргуунаас салсан аварга том бул чулуу байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Yutu-2 аппарат ойрын хугацаанд хэд хэдэн зураг авч, нууцлаг шоог судлахаар төлөвлөж байна.
Yutu-2 аппарат нь “Чанье-4” судалгааны багт хамаардаг бөгөөд уг аппарат 2019 оны нэгдүгээр сард сарны гадаргуу дээр буужээ. Тэр цагаас хойш Фон Карман өрхөнд 186 километр замыг туулсан байна.
Эх сурвалж: TSN