asuumj-towchoo-1.jpg
2021-02-17 13:24
Хөдөө орон нутгийг зорих зайлшгүй шаардлагатай болсон иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үүднээс нийслэлийн хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээ өгөх боломжтойгоор тусгай цэг гарган, ажиллуулж байна. Тухайлбал иргэн та өнөөдөр  дараах байршилд очиж шинжилгээ өгөх боломжтой юм. Б.Эрдэнэ

ааа-1024x667.jpg
2021-02-17 13:02
Израиль Улс хүн амаа коронавирусийн вакцинд хамруулах хурдаараа дэлхийд тэргүүлж байна. Тус улсын ЭМЯ-наас хоёрдугаар сарын 16-нд мэдээлснээр бүх хүн амынхаа 28%-ийг, 16-аас дээш насны насанд хүрсэн бүх хүн амынхаа 39%-ийг бүрэн вакцинжуулжээ. Ийм хурдацтай вакцинжуулсан нь тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хоёрдугаар сарын эхээр Pfizer компанитай тусгай зөвшилцөл хийсний ач гавьяа гэнэ. Тус […]

150252542_1306042876437773_1607849882000740544_o-1024x682.jpg
2021-02-17 12:39
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 322.3 (0.9 хувь) тэрбум, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1 (5.3 хувь) их наяд төгрөгөөр багасав. ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2018 онд 7,2, 2019 онд 5,2 хувийн […]

ongots.jpeg
2021-02-17 12:37
Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ. Тэгвэл ирэх сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэх болсон байна. Тодруулбал: Сөүл рүү зургаа, Токио руу гурав, […]

ganzorig.jpeg
2021-02-17 12:20
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ” Автобусаар зорчсон иргэдийн хөдөлгөөн 12 мянгаас 19 мянга болж 50 хувиар нэмэгдэж байгаа талаар” гэж хэллээ. Тэрбээр “Өчигдрөөс эхлээд хүнсний дэлгүүрүүдийн нийлүүлэлтийг хангах томоохон худалдааны төвүүдийг нээсэнтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөнд орох ёсгүй хүмүүс хөдөлгөөнд оролцож хүндрэл учруулж байна. PCR шинжилгээ өгсөн л бол гадуур явж болох нь гэсэн ойлголт гадуур байна. […]

602c945b6c243.jpeg
2021-02-17 12:08
Ховд аймгийн Амаржих газарт хоёр хүү, нэг охин буюу гурван ихэр хүүхэд төрлөө.  Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-нд Цэцэг сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн оршин суугч Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихэр хүүхдээр бүл нэмж байна. Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Баасандоржийн Оюунгэрэл хоёр хүү, нэг охин төрүүлжээ. Тэрбээр […]

UOK-1.jpeg
2021-02-17 11:49
Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг гаргаад байгаа билээ. Харин өчигдөр /2020.02.16/ болсон УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Учир нь, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний арга хэмжээ хоёрдугаар сарын 23-нд дууснаар хүн амын дунд дархлаажуулалтын ажил эхэлж, […]

covid-4.jpg
2021-02-17 11:38
Хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн энэхүү өргөтгөсөн шинжилгээнд өнөөдрийн байдлаар 55 хувьтай буюу 200 гаруй мянган хүнд шинжилгээнд хамрагдсанаас 27 хүний сорьцод коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээ авч ажиллаж байна. Нэг батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар хамгийн багадаа 3-4 хүн байгаа юм байна Сонгинохайрхан дүүргийн өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдөр Баянгол дүүрэгт […]

152043687_1075742972938346_7500237063409226761_n.png
2021-02-17 11:34
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид нуурын мөсөнд цөмөрч осолдсон ачааны машиныг татан гаргалаа. Тухайн ЗИЛ-130 маркийн автомашин нь Цэнгэл сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт орших Шар нуурын мөсөн дээгүүр зорчиж явжээ. Улмаар  нуурын  эргээсээ 130 метр зайтай мөсөнд арын 2 дугуй бүтэн орж осолджээ. Ослын улмаас […]

emneleg.jpg
2021-02-17 11:26
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,444 болсноос дотоодын халдварын тоо 1931 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 654 хүн эмчлэгдэж байна.  Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 2 Хүнд 6 Хүндэвтэр 84 Хөнгөн 562 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.444 үүнээс эдгэрсэн 1777 буюу 72.7 хувь байна.   Л.Баяр