Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ. Тэгвэл ирэх сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэх болсон байна.
Тодруулбал:
- Сөүл рүү зургаа,
- Токио руу гурав,
- Европ руу хоёр,
- Нур-Султан руу нэг удаагийн нислэг тус тус үйлдэхээр болсон.
Ирэх дөрөвдүгээр сард ч 12-14 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ авчрах төлөвлөгөөтэй байгаа талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Л.Баяр