УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ” Автобусаар зорчсон иргэдийн хөдөлгөөн 12 мянгаас 19 мянга болж 50 хувиар нэмэгдэж байгаа талаар” гэж хэллээ.
Тэрбээр “Өчигдрөөс эхлээд хүнсний дэлгүүрүүдийн нийлүүлэлтийг хангах томоохон худалдааны төвүүдийг нээсэнтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөнд орох ёсгүй хүмүүс хөдөлгөөнд оролцож хүндрэл учруулж байна. PCR шинжилгээ өгсөн л бол гадуур явж болох нь гэсэн ойлголт гадуур байна. Автобусаар зорчсон иргэдийн хөдөлгөөн 12 мянгаас 19 мянга болж 50 хувиар нэмэгдэж байх жишээтэй.
Зөвшөөрөгдсөн 14 салбарын, ажлын газрын тодорхойлолттой, 15 хувийн квоттой хүмүүсээс гадна гэртээ байх ёстой байгаа ажиллахгүй байгаа хүмүүс хөдөлгөөнд оролцож, цагдаагийн алба хаагчдад хүндрэл учруулах, хавьтлын эрсдэлийг бий болгох сөрөг зүйлүүд ажиглагдаж байна. Тэд хуурамч ажлын үнэмлэх үзүүлэх, дураараа явах байдлаар хүндрэл учруулж байна.
Хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл залйшгүй ажиллах ёстой 14 салбарын 15 хувийн квоттой хүмүүс ажлаа хийж байна.” гэлээ.
Л.Баяр