Ховд аймгийн Амаржих газарт хоёр хүү, нэг охин буюу гурван ихэр хүүхэд төрлөө. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-нд Цэцэг сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн оршин суугч Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихэр хүүхдээр бүл нэмж байна.
Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Баасандоржийн Оюунгэрэл хоёр хүү, нэг охин төрүүлжээ. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байжээ. Ийнхүү гурван ихэр төрүүлснээр зургаан хүүхдийн ээж болж байна.
Эхний хүү өглөө 09:09 цагт нэг кг 830 гр, хоёр дахь хүү нь 09:11 цагт хоёр кг 110 гр, харин охин нь 09:13 цагт нэг кг 850 гр төржээ.
Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Ховд аймгийн Амаржих газраас мэдээллээ.
Эх сурвалж : Ховд аймаг /МОНЦАМЭ/