Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг гаргаад байгаа билээ.
Харин өчигдөр /2020.02.16/ болсон УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Учир нь, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний арга хэмжээ хоёрдугаар сарын 23-нд дууснаар хүн амын дунд дархлаажуулалтын ажил эхэлж, вакцинжуулах явцад халдвар хүн амын дунд тархах эрсдэл байгаа учраас энэ үед танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Яг одоо энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна.
Л.Баяр