Хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн энэхүү өргөтгөсөн шинжилгээнд өнөөдрийн байдлаар 55 хувьтай буюу 200 гаруй мянган хүнд шинжилгээнд хамрагдсанаас 27 хүний сорьцод коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээ авч ажиллаж байна.
Нэг батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар хамгийн багадаа 3-4 хүн байгаа юм байна Сонгинохайрхан дүүргийн өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаж, өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авах ажил эхэлсэн талаар ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэллээ.
Л.Баяр