2021-02-17 09:55
Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өчигдөр хуралдаж, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрээ дахин гурав хоногийн хугацаагаар сунгасан байна. Учир нь сар шинийн баярын өмнөхөн нийслэл Улаанбаатар хот буюу халдварын голомтот бүс нутгаас очсон иргэдийн гэрийн ажиглалт, тусгаарлалтын 14 хоногийн хугацаа хараахан дуусаагүй байгаа учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ийм шийдвэр […]