Нийслэлийн есөн дүүрэгт хуваарийн дагуу “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж буй. Энэ дагуу өнөөдөр Баянгол дүүргийн өрх бүрээс нэг иргэнийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах юм.
Өргөтгөсөн шинжилгээг суурин 21 цэг, явуулын 97 цэгт авна. COVID-19-ийн шинжилгээ өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатайг сануулж байна.
Хэрэв та хоёрдугаар сарын 11-13-нд шинжилгээнд хамрагдсан бол энэхүү шинжилгээнд дахин хамрагдахгүй гэдгийг Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээлэв.
Шинжилгээ авах суурин ба явуулын цэгүүд:
Л.Баяр