Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч, нийт 1777 иргэн эдгэрч гэртээ гарчээ

2021-02-17 11:26
emneleg

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,444 болсноос дотоодын халдварын тоо 1931 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 654 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 2
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 84
  • Хөнгөн 562 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.444 үүнээс эдгэрсэн 1777 буюу 72.7 хувь байна.

 

Л.Баяр