z-enhbold.jpg

2018-11-22 18:14
УИХ-ын чуулганы хуралдаан 16:00 цагт 42 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд танилцуулав. Уг хоригийг хоёр байнгын хороогоор хэлэлцээд дэмжээгүй. Хэлэлцэх явцад гишүүдээс гарсан санлуудыг Ерөнхийлөгч дахин авч үзээд өнөөдөр (2018.11.22) №Е32 тоот албан бичгээрээ УИХ-ын дарга М.Энхболдод хандаж хоригийн тодотгол байдлаар ирүүлснийг танилцуулсан […]

EH.jpg

2018-11-22 17:21
ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэддээ очиж чадаагүйг бүгд мэдэж байгаа. Албан тушаалаа урвуулан ашиглаж бага хүүтэй зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд буюу ЖДҮ-чид Эрүүгийн хуулийн Хууль бусаар нийгмийн хөгжлийн үйлчилгээ авсан зүйл ангиар шалгагдах ёстой болоод байгаа. Үүн дээр авлига болон, албан тушаалаа урвуулан ашигласан. Төрийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэт зүйл […]

mus-tsumruh.jpg

2018-11-22 16:38
Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Улаан толгой”-н голд энэ харамсалтай явдал болжээ. Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар 21:20 цагийн орчим сумын төвөөс баруун хойш 9 км-т 44 ямаа, 14 хонь, нийт 58 бог мал тууж явж байтал голын мөс цөмөрсөн байна. Мал нь голд орсон тухай дуудлагыг тус аймгийн Онцгой […]

л.энх-амгалан.png

2018-11-22 16:29
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулаагүй. Тиймээс гишүүдийн горимын саналыг нь сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэлээд ноцтой зүйл ярисан нь анхаарал татлаа. Тэрээр “Зүгээр нэг намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу? Ингэж улс орныхоо хувь заяагаар бойкотолж болдог юм уу? Аймшигтай […]

amarbayas.jpg

2018-11-22 16:06
МАН-ын генсэк, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан гээч нөхрийг даруй зогсоохгүй бол түүний үг, үйлдэл бүр хэрээс хэтэрч, ёстой л намын ойн баяраа 461-т тэмдэглэж мэдэхээр болж байна. Уг нь ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан, авахад нь албан тушаал эрх мэдлээрээ нөлөөлсөн байж магадгүй гэж хардагдсан нөхөд эхнээсээ ёс зүйн хариуцлага үүрч, ажил албанаасаа чөлөөлөгдөөд байгаа. Гэтэл […]

chuulgan-2.jpg

2018-11-22 15:46
Сонгуулийн дүнд байгуулагддаг УИХ болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн […]

handiv.jpg

2018-11-22 15:22
Солонгосын Үлсан хотын Бүггү Хюумүн хороонд нэрээ нууцалсан хандивлагчаас 6 дахь жилдээ хүмүүст туслах зорилгоор бараа худалдан авах эрхийн бичгийг хандивлажээ. Үлсан хотын Бүггү хорооны мэдээлж байгаагаар өнгөрсөн 15-ны өдөр Хюумүн хорооны захиргааны байранд 40 орчим насны нэгэн эрэгтэй ирсэн байна. Тус эрэгтэй нь төвийн урд хаалган дээр халамжийн газрын холбогдох ажилтныг дуудаж бараа худалдан […]

ppppppppp.jpg

2018-11-22 15:15
Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Баяада” компанийн захирал Марк Байада Талархлын баярыг угтан ажилчдадаа 20 сая ам.доллар тараах шийдвэр гаргасан байна. Компанид 32 мянган хүн ажилладаг бөгөөд шинээр орсон олон жилийн турш ажиллаж байгаа гээд бүх хүнд 10-10 мянган ам.доллар хүртэлх мөнгийг тараах аж. “Энэ компанид ажиллаж байгаа хүн бүрийн ачаар манай […]

s-javhlan.jpg

2018-11-22 15:14
Засгийн газрыг огцруулах болон УИХ-ыг тараах асуудал өндрөө аваад байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлангийн байр суурийг тодрууллаа.  -Та Засгийн газрыг огцруулах тухай асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? -Хоёулангийнх нь байр суурийг дэмжихгүй. Монголоор бол энэ хулгайчууд тоглоод, энэ газар ямар хүмүүс бөглөрч бугширсан байдгийг хүмүүс мэдлээ шүү дээ. Магадгүй энэ асуудал хөврөөд […]

uh.jpg

2018-11-22 15:10
Ардчилсан намын “Хөгжил шинэчлэл” үндэсний II аян Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өчигдөр нээлтээ хийжээ. Энэ удаагийн аян “Гишүүдээ сонсъё” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд нийт гишүүд, дэмжигчдэдээ хүрч ажиллан, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцож байгаа юм байна. Уулзалтын үеэр намын анхан, дунд шатны гишүүд орон нутагт тулгамдаад […]