ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэддээ очиж чадаагүйг бүгд мэдэж байгаа. Албан тушаалаа урвуулан ашиглаж бага хүүтэй зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд буюу ЖДҮ-чид Эрүүгийн хуулийн Хууль бусаар нийгмийн хөгжлийн үйлчилгээ авсан зүйл ангиар шалгагдах ёстой болоод байгаа. Үүн дээр авлига болон, албан тушаалаа урвуулан ашигласан. Төрийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэт зүйл ангиуд нэмэгдэнэ.
Хууль ёс шударга үйлчилсэн тохиолдолд тэд Эрүүгийн хуулийн доорх зүйл ангиар шалгагдаж, хариуцлага хүлээх юм байна.
Хуулийн 18.12.1: Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол дээд тал нь таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийгалбан тушаалын байдлаа ашиглажүйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Д.Амарбаясгалан болон бусад ЖДҮ-чдэд энэ зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах нөхцөл бүрджээ.
Үүн дээр мэдээж авлигын гэмт хэрэг, улсын нөөцийг хууль бусаар зарцуулж, үрэгдүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ангиуд нэмэгдэнэ. Эдгээр зүйл ангиуд Эрүүгийн хуульд тус тусдаа ангилагдсан байгаа. Тухайлбал:
22.1 дүгээр зүйл: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.7 дугаар зүйл: Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.9 дугаар зүйл: Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.10 дугаар зүйл: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болзургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэрэгтнийг шалгах хууль нь байна. Харин эзэд нь хаачив?