Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Улаан толгой”-н голд энэ харамсалтай явдал болжээ. Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар 21:20 цагийн орчим сумын төвөөс баруун хойш 9 км-т 44 ямаа, 14 хонь, нийт 58 бог мал тууж явж байтал голын мөс цөмөрсөн байна.
Мал нь голд орсон тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрынхан өчигдөр (2018.11.21) 21:40 цагт хүлээн авч онцгойгийнхон 22:40 цагт очиж, 30 минут ажиллаж, хорогдсон 56 бог малын сэг зэмийг гаргажээ.