Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Баяада” компанийн захирал Марк Байада Талархлын баярыг угтан ажилчдадаа 20 сая ам.доллар тараах шийдвэр гаргасан байна. Компанид 32 мянган хүн ажилладаг бөгөөд шинээр орсон олон жилийн турш ажиллаж байгаа гээд бүх хүнд 10-10 мянган ам.доллар хүртэлх мөнгийг тараах аж.
“Энэ компанид ажиллаж байгаа хүн бүрийн ачаар манай компани өдий зэрэгт хүрсэн. Тэднийг би энэ хэмжээний мөнгөөр үнэлж байгаа юм биш. Яг одоо чадах зүйл маань л энэ” гэж Марк Байада ярьжээ. Түүнчлэн шинээр байрт орсон 80 гаруй ажилчдын моргейжийн зээлийг төлөлцөхөөр болсноо зарлаад байна.
Баяада компани 1975 онд байгуулагдсан АНУ-ын алдартай эрүүл мэндийн компани юм. Өнгөрсөн нэгдүгээр сард компанийнхаа дэргэд ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байгуулж байгаагаа зарласан билээ. Түүнчлэн шинээр байрт орсон 80 гаруй ажилчдын моргейжийн зээлийг төлөлцөхөөр болсноо зарлаад байна.
1 comment
ymar mundag yum be getel uramshuulal ug gd ulsaas 45/ ug gehed ugsun gd 20/ ugcuud busdiig ni darga nar oorsdoo awaad idchdeg ene ariun ywdaluuuuuuu