Солонгосын Үлсан хотын Бүггү Хюумүн хороонд нэрээ нууцалсан хандивлагчаас 6 дахь жилдээ хүмүүст туслах зорилгоор бараа худалдан авах эрхийн бичгийг хандивлажээ. Үлсан хотын Бүггү хорооны мэдээлж байгаагаар өнгөрсөн 15-ны өдөр Хюумүн хорооны захиргааны байранд 40 орчим насны нэгэн эрэгтэй ирсэн байна. Тус эрэгтэй нь төвийн урд хаалган дээр халамжийн газрын холбогдох ажилтныг дуудаж бараа худалдан авах эрхийн боодол багцийг дамжуулаад явжээ.
Тэрээр 2013 оноос хойш жил бүрийн энэ үед хүрэлцэн ирж, амьдралын боломжгүй хүмүүст зориулж хэрэглээрэй хэмээн ийнхүү барааны эрхийг өгдөг байна. Өнгөрсөн жил 5 сая вонтой тэнцэхүйц шатахуун худалдан авах эрхийн бичиг өгчээ. Жил бүр хандив өгдөг боловч өөрийгөө хэн болохыг мэдэгдэхийг огтхон ч хүсдэггүй байна. Зөвхөн тус хороонд 30 жил оршин суусан гэдгийг мэдэж авсан гэж хорооныхон хэлжээ.