urihan.jpg

2018-07-16 14:17
Өнөөдөр 13.30 цагийн байдлаар Дарханаас Сэлэнгэ чиглэл рүү зорчдог зам үерт автаж зорчих хэсэг хязгаарлагджээ. Замын цагдаагийн албанаас Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” зоогийн газрын урд буюу Улаанбаатар хотоос 103 км-т бороо их орсны улмаас үер бууж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон гэдгийг мэдээлэв. Иргэдэд сэрэмжлүүлэхэд энэ чиглэлд авто замыг сонгож зорчихгүй байх, аялалд гарах […]

trumpa.jpg

2018-07-16 14:02
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий, тэргүүн хатагтай Мелания Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй дээд хэмжээний уулзалтад оролцоход нь дагалдан иржээ. Ингэхдээ тэрбээр Финляндын нийслэл Хельсинкийн хар халууныг ч ажралгүй пальто өмсчээ.  Ilta-Lehti сонинд бичсэнээр Мелания хэдий загварлаг харагдаж байсан ч +30 градусын халуунд үнэхээр тохиромжгүй хувцасласан гэнэ. “Мелания нөхрийнхөө өмнө онгоцноос бууж ирсэн ч тэд хоорондоо нэлээд хол […]

jims.jpg

2018-07-16 13:59
Зөвшөөрөлгүйгээр самар, жимс түүж, ан хийвэл хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр торгож, байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх юм байна.  Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд, шинжилгээ судалгааны зориулалтаар л  0,5 кг жимс түүж болно гэж заасан байдаг аж. Холдбогдох албаны хүний хэлснээр “Жимс түүхийн тулд тухайн орон нутгийн асуудал хариуцсан байгаль хамгаалагчаас газар нутгийг заасан […]

galuu.jpg

2018-07-16 13:31
“Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн баримлуудыг 10 гаруй хоногийн өмнө эвдэн сүйтгэсэн байна. Гэмт этгээдүүд шөнийн цагаар баримлуудыг бяцалж, эвдсэн тул хяналтын камераар царайг нь тодруулж чадахгүй байгаа аж. 2.2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг 49 сая төгрөгөөр шинэчлэн байгуулсан ч сар ч хүрэхгүй  хугацаанд […]

horigdol.jpg

2018-07-16 13:12
-Өнгөрсөн онд зургаан хүүхэд ял эдэлсэн бол энэ онд дээрх тоо 70-д хүрчээ- Улаан өнгийн, биеийн тамирын хослолтой, хоёр гараа зөрүүлэн урдаа барьсан хүүхдүүдтэй торны цаанаас уулзав. Налайх хүрэх замд байрлах Хонхор тосгоны Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ХЭҮК-ын орон тооны бус зөвлөхүүдийн хамт очсон нь тэр. Хуучнаар Зайсан дахь хүүхдийн 411 дүгээр хорих анги энд […]

trampa.jpg

2018-07-16 13:04
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний анхны уулзалт өнөөдөр Финляндын нийслэл Хелсинк хотод болно. Энэ уулзалтын хоёр мянга гаруй сэтгүүлч сурвалжлах юм байна. Уулзалтаар Дональд Трамп хоёр орны харилцааг сайжруулахыг зорьсон байна. Үүний зэрэгцээ уулзалтаар зэвсгийн өрсөлдөөн хяналтаас гарч эхэлсэн талаар ярилцахаар төлөвлөсөн тухай гаднын хэвлэлүүд мэдээлжээ. ОХУ, АНУ-ын  төрийн тэргүүн […]

tavantolgoi.jpg

2018-07-16 12:42
Үерийн улмаас нүүрс тээвэрлэлтийн замыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байв. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг  өнөө өглөөнөөс нээжээ. Үерийн улмаас замын 127 хэсгийн хөвөө сэтэрч, эвдрэл гарсан хэсгүүдэд зохицуулалт хийн тэмдэглэгээ тавьж, хөдөлгөөнт эргүүл ажиллах болжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8,700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийдэг байна.

hushuur.jpg

2018-07-16 12:27
Нэлээд хэдэн жилийн өмнө, манай нэг томхон компаниас МcДonalds-ийг Монголд оруулах ажил эхлүүлж, төв удирдлага нь Чикагод байдаг тул холбоо тогтоох ажлыг надад даалгав. За тэгээд л цаг маг аваад л, бараг л Обаматай уулзаж Монголын утааг арилгах гэж байгаа хүн шиг л чухалчилж, нөгөө компанийхаа тайлан, төлөвлөгөөг сугалчилаад, зангиа зүүгээд л дугуй ширээний яриа […]

khuvsgul.jpg

2018-07-16 12:06
Манай улсын аялал жуулчлалын гол бүс болох Хөвсгөл нуур, үзэсгэлэнт байгалиар аялах сонирхолтой жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй.Өнөөдрийн байдлаар 24.000 гаруй жуулчин ирсэн гэнэ. Энд  үйл ажиллагаа явуулж байгаа 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал  нийтдээ нэг өдөрт 4000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч өнөөдөр ачаалал 5-6 дахин нэмэгдсэн байна. Жуулчны бааз, […]

ugii.jpg

2018-07-16 11:47
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд үер бууж, тус сумын  2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан байна.  Энэ дуудлага өчигдөр өдөр 16:05 цагт  аймгийн ОБЕГ-т ирснээр  үерт боогдсон 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, гэр байшин нь орогнох боломжгүй болсон 95 иргэнийг түр хорогдох байранд байрлуулжээ. Үерт боогдсон иргэдийн аврахаар […]