Трамп Путин нар өнөөдөр Хелсинкт уулзна

2018-07-16 13:04
trampa

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний анхны уулзалт өнөөдөр Финляндын нийслэл Хелсинк хотод болно. Энэ уулзалтын хоёр мянга гаруй сэтгүүлч сурвалжлах юм байна. Уулзалтаар Дональд Трамп хоёр орны харилцааг сайжруулахыг зорьсон байна. Үүний зэрэгцээ уулзалтаар зэвсгийн өрсөлдөөн хяналтаас гарч эхэлсэн талаар ярилцахаар төлөвлөсөн тухай гаднын хэвлэлүүд мэдээлжээ.

ОХУ, АНУ-ын  төрийн тэргүүн нарын  Хельсинки  дэх  уулзалтаас өмнө   2 орны удирдагч  Их 20 ийн дээд  уулзалтын хүрээнд  Хамбург  хотноо  анх уулзаж  байсан. Мөн   дараа нь  2017 онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын  ажиллагааны  байгууллагын дээд уулзалтын  хүрээнд  богино хугацааны уулзалт хийж байна. Харин  Хельсинки дэх уулзалт нь   анхны  бүрэн  хэмжээний  дээд уулзалт болох  юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй