Үерийн улмаас нүүрс тээвэрлэлтийн замыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байв. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өнөө өглөөнөөс нээжээ.
Үерийн улмаас замын 127 хэсгийн хөвөө сэтэрч, эвдрэл гарсан хэсгүүдэд зохицуулалт хийн тэмдэглэгээ тавьж, хөдөлгөөнт эргүүл ажиллах болжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8,700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийдэг байна.