“Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн баримлуудыг 10 гаруй хоногийн өмнө эвдэн сүйтгэсэн байна. Гэмт этгээдүүд шөнийн цагаар баримлуудыг бяцалж, эвдсэн тул хяналтын камераар царайг нь тодруулж чадахгүй байгаа аж.
2.2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг 49 сая төгрөгөөр шинэчлэн байгуулсан ч сар ч хүрэхгүй хугацаанд ийн сүйдэлжээ.