Зөвшөөрөлгүйгээр самар, жимс түүж, ан хийвэл хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр торгож, байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх юм байна. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд, шинжилгээ судалгааны зориулалтаар л 0,5 кг жимс түүж болно гэж заасан байдаг аж. Холдбогдох албаны хүний хэлснээр “Жимс түүхийн тулд тухайн орон нутгийн асуудал хариуцсан байгаль хамгаалагчаас газар нутгийг заасан эрхийн бичиг авч, зөвшөөрлийн хүрээнд түүж бэлтгэх шаардлагатай. Түүхдээ иш үндсийг хугалахгүй, зөвхөн жимсээ бэлтгэж ашиглахыг анхааруулж байна” хэмээжээ.
2017 онд байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 48 сая төгрөгөөр торгосон. Мөн байгальд хохирол учруулсан 400 сая гаруй төгрөгийг бүрэн төлүүлсэн байна.