АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий, тэргүүн хатагтай Мелания Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй дээд хэмжээний уулзалтад оролцоход нь дагалдан иржээ. Ингэхдээ тэрбээр Финляндын нийслэл Хельсинкийн хар халууныг ч ажралгүй пальто өмсчээ.
Ilta-Lehti сонинд бичсэнээр Мелания хэдий загварлаг харагдаж байсан ч +30 градусын халуунд үнэхээр тохиромжгүй хувцасласан гэнэ.
“Мелания нөхрийнхөө өмнө онгоцноос бууж ирсэн ч тэд хоорондоо нэлээд хол зайтай байсан. Хельсинкт Цельсийн +28 градусын халуун байсан ч Мелания илүү сэрүүн цаг уурт тохиромжтой хувцас өмссөн байв. Меланиягийн хувцас хүрэн өмд, цагаан захтай цамц, цайвар саарал пальтоноос бүрдсэн. Хөлдөө туфль угласан байлаа” хэмээн тус хэвлэлд бичжээ.
Дональд Трамп гэргийгтэйгээ Их Британиас Финляндад ирж буй юм. Орос, Америкийн төрийн тэргүүнүүдийн уулзалт өнөөдөр болно. Хэлэлцээ 13:15 цагт эхлэх бөгөөд 3 орчим цаг үргэлжлэх аж. Орос, АНУ-ын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцаа болон дэлхийн улс төрийн чухал асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.
Өчигдөр Дональд Трамп Путинтэй хийх уулзалт эерэг үр дүн авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Erennews.mn
1 comment
Манай хөдөөгийн настангууд халуун зунаар үстэй дээлтэй малаа хариулаад явж байдаг, гайхаад асуухад хэт халуунаас биеэ хамгаалж байгаам гэдэг байсан