Манай улсын аялал жуулчлалын гол бүс болох Хөвсгөл нуур, үзэсгэлэнт байгалиар аялах сонирхолтой жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй.Өнөөдрийн байдлаар 24.000 гаруй жуулчин ирсэн гэнэ.
Энд үйл ажиллагаа явуулж байгаа 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал нийтдээ нэг өдөрт 4000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч өнөөдөр ачаалал 5-6 дахин нэмэгдсэн байна. Жуулчны бааз, гэр буудлын захиалга дүүрч ачаалал хэт нэмэгдсэн учраас зарим иргэд өөрсдийн майхантайгааа хонох нь их байна гэдгийг Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын мэргэжилтэн Д.Үржинбадам хэлэв. Өдөрт 10 мянга гаруй иргэн Хөвсгөл нуурыг зорьж, мөн тооны иргэд буцаж байгаа аж.
Хөвсгөл далай нь Монголын хамгийн их усны нөөцийг агуулдаг төдийгүй гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон. Үүнээс гадна олон төрлийн ан амьтан 66 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 4 зүйлийн хоѐр нутагтан, хэвлээр явагч байдаг юм.