patel.jpg

2017-11-10 09:52
Их Британийн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Прити Пател амралтаараа Израилийн эрх бүхий албан тушаалтнуудтай 12 нууц уулзалт хийсэн, түүнийгээ Их Британийн ГХЯ-нд ч, Ерөнхий сайд Тереза Мэйд ч мэдэгдээгүй гэсэн дуулианаар огцорлоо. Тэрбээр Нэгдсэн Вант улсынхаа Ерөнхий сайдад хандан уучлалт хүссэн захидал бичиж, огцрох хүсэлтээ гаргасан байна. Пателтай уулзсан хүмүүсийн тоонд Израилийн Ерөнхий […]

tuuh.jpg

2017-11-10 09:50
Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс жил бүр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, үр дүнг олон нийтэд хүргэж, сурталчлан таниулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус өдөрлөгийг өнөөдөр (2017.11.10) 10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр, Түүх, археологийн хүрээлэнд зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр […]

iemen.jpg

2017-11-10 09:47
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Марк Лоукок Йемений бүслэлт өлсгөлөнд нэрвэгдүүлж, хэдэн сая хүний үхэлд хүргэж болзошгүй гэж мэдэгдлээ. Энэ тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Саудын Арабын удирдлаган доорх эвсэл Йемений бүх боомт, агаарын замыг хаах шийдвэр гаргасан билээ. Ийнхүү тус улс Йемений газар нутгаас Эр-Рияд руу баллистик пуужинг хөөргөсний […]

saa.jpg

2017-11-10 09:20
Саудын Арабт 11 ханхүү, дөрвөн сайд, төр засгийн өмнөх болон одоогийн хэдэн арван албан тушаалтныг саатуулсан билээ. Сэжигтнүүдийг шоронд хийхийн оронд Эр-Риядын төвд дээд зэрэглэлийн таван одтой зочид буудалд байршуулсан байна. Тэгвэл сэжигтнүүд ямар нөхцөлд хоригдож байгаа талаар “Газета”-д ийнхүү бичжээ. Хааны удмын авлигачид Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд болон өмнөх, одоогийн албан тушаалтнуудыг […]

obama.jpg

2017-11-10 09:00
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Чикагогийн шүүхэд тангарагтан шүүгчээр оролцохгүй гэж CNN мэдээллээ. Өнгөрсөн аравдугаар сард Обама өмнө нь амьдарч байсан Чикагогийнхоо шүүх үйл явцын нэгт тангарагтнаар оролцох сонгон шалгаруулалтад орсон билээ. Ингээд экс төрийн тэргүүн энэ сарын 8-нд олон тооны хамгаалахаа дагуулаад шүүхийн байранд иржээ. Гэтэл тойргийн ахлах шүүгч Кук Тимоти Эванс Обамаг тангарагтны үүргээс […]

bitcoin.jpg

2017-11-09 17:42
Өнөөдөр интернетээр тархах нэгэн цахим валютад дэлхий даяараа анхаарал хандуулж байна. Энэ бол хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн (bitcoin) юм. Биткойн сүүлийн үед дэлхийн зах зээл дээр маш эрэлттэй байна.  Исланд, Норвеги, Шведэд найман нэрийн барааны дэлгүүрүүд нь биткойноор үйлчилж эхэлжээ.  Ганц биткойн ч биш өнөөдөр дэлхий дээр 1200 төрлийн цахим мөнгө бий […]

tsogtbaatar.jpg

2017-11-09 17:32
Сайд Д.Цогтбаатар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг цохон тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хоёр талын харилцааг түлхүү хөгжүүлэх эрмэлзэлээ илэрхийлэв. Элчин сайд Э.Барсак  хоёр талын харилцаанд үлгэр жишээ хамтын ажиллагааны салбарууд болох археологи, газар хөдлөлтийн судалгаа, Увсын чацарганыг Европын Холбоонд газар зүйн заалттай […]

chinzorig.jpg

2017-11-09 17:26
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед хөдөлмөр эрхлэлтийн бодлого үйл ажиллагааг өргөжүүлэх, ажил хайгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дэх боломжуудыг илүү хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн үр дүнд ажлын байр шинээр бий болсноор ажилгүйдлийн түвшин буурч хүн амын бодит орлого өсөх […]

хүүхэд.jpg

2017-11-09 17:23
Өнөөдрөөс (2017.11.09) хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэн талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны эх сурвалж мэдээлж байна. Өнгөрсөн долдугаар сард Засгийн газар “Хүүхдийн мөнгө”-ийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцож нөхөн олгосон. Энэ удаа 8-10 дугаар сарын мөнгийг олгож эхэлсэн байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль […]

NAM.jpg

2017-11-09 16:52
МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ноос “Төрийн хямрал ба улс төрийн намын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд улс төрд суудалтай болон бусад намын төлөөлөл, улс төр судлаач, шинжээчид оролцож, намын шинэчлэлийн асуудлаар илтгэл хэлэлцэн, санал солилцов. Хурлын эхэнд “МАН-ын шинэчлэл, хөгжлийн бодлого, хөтөлбөр” сэдвээр УИХ-ын гишүүн, МАН-ын “Шинэчлэл […]