НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Марк Лоукок Йемений бүслэлт өлсгөлөнд нэрвэгдүүлж, хэдэн сая хүний үхэлд хүргэж болзошгүй гэж мэдэгдлээ. Энэ тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Саудын Арабын удирдлаган доорх эвсэл Йемений бүх боомт, агаарын замыг хаах шийдвэр гаргасан билээ. Ийнхүү тус улс Йемений газар нутгаас Эр-Рияд руу баллистик пуужинг хөөргөсний хариуг авч байгаа аж. Сүүлд нь эвслийнхэн Йемений томоохон боомт Адены үйл ажиллагааг ч хоригложээ.