smartphone.jpg

2017-11-09 13:36
Солонгосын эрдэмтэд сэтгэлийн хямрал, гар утасны хамаарал хоёр нягт холбоотой болохыг тогтоожээ. Мэргэжилтнүүд энэхүү дүгнэлтээ 608 оюутны дунд явуулсан санал асуулгыг үндэслэж гаргасан байна. Сөүлийн үндэсний их сургуулийн шинжээчид туршилтад оролцсон хүмүүсийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг үнэлээд, ухаалаг гар утсыг өдөрт хэр хэмжээтэй ашигладаг болохыг танджээ. Санал асуулгад оролцогчдоос гар утасны хамаарлаа дөрвөн баллаар үнэлэх санал […]

HURELSUKH.jpg

2017-11-09 13:35
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны Монгол тамирчин юм. Тэрээр […]

bagsh.jpg

2017-11-09 13:32
 Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр (2017.11.09) мэдээлэл хийлээ. Багш нарын 2017 оны цалинд урамшууллын 516 мянган төгрөгийг олгохоор болсон талаар БСШУСЯ-аас мэдэгджээ. Энэхүү урамшууллыг зөвхөн багш нарт бус боловсролын салбарт буюу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын нийт ажилчдад олгох юм байна. Багш нарын ажил хаялтын тэмцэл гурван сарын турш үргэлжилсэн. Үүний үр дүнд гурван […]

UIH-2.jpg

2017-11-09 13:05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 85.2 хувийн саналаар “Хоригийг хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргалаа. Санал хураалтад 54 гишүүн оролцсоноос 46 нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн бол найм нь хүлээн авах ёстой гэв.  

hot-1.jpg

2017-11-09 13:00
Энэ жил Утааны эсрэг ээж аавууд ТББ агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийх болно. Эхний жагсаал Хотын дарга Су.Батболдод хаяглагдаж 11-р сарын 10-ны өдөр, энэ баасан гарагт цайны цагаар 12.00-14.00 цагийн хооронд Хотын захиргааны гадаа болно. Сүхбаатарын талбайн баруун талд байрлах гурван давхар барилгын гадаа Хотын даргыг Утааг арилгах ажлаа […]

23435746_1708484825892254_1139963953_n.jpg

2017-11-09 12:57
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо” төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна. Сургалтын нээлтэд Нийслэлийн ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч  Д.Энхтөр, ЗГХА-ГБХЗХГын […]

NITH.jpg

2017-11-09 12:52
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд өнөөдөр (2017.11.09) болж байна. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч, актлах, шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, тогтоолд өөрчлөлт оруулах, хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон тухай нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

mkary.jpg

2017-11-09 12:45
Холливудад бэлгийн дарамтад буруутгасан мэдээллүүд ар араасаа цуварсаар байна. Энэ удаагийн шинэ дуулианы баатраар дуучин Мэрай Кэри тодорчээ. Гэхдээ тэр бэлгийн дарамтад өртсөн хохирогч биш, дарамт учруулсан этгээдэд орсон гэнэ. Түүний эсрэг гомдлыг дуучны хамгаалагчаар ажиллаж байсан Майкл Анелло гаргажээ. Тэрбээр мэдэгдэхдээ, дуучин эмэгтэй түүнийг доромжилж, доош хийж, нацист, цагаан арьстнаас давах гэсэн үзлийг дэмжигч […]

amgalanbaatar.jpg

2017-11-09 12:05
Өчигдөр (2017.11.08) хуралдсан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хурлаар гишүүд Ерөнхийлөгчөө сонголоо. Их хуралд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь Х.Амгаланбаатарыг Ерөнхийлөгчид дэмжсэн байна. Сонгуульд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн С.Гэрэлмаа нар нэр дэвшсэн юм.

dornogovi.jpg

2017-11-09 11:55
Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж буй  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сургуулийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр,  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн  […]