Холливудад бэлгийн дарамтад буруутгасан мэдээллүүд ар араасаа цуварсаар байна. Энэ удаагийн шинэ дуулианы баатраар дуучин Мэрай Кэри тодорчээ. Гэхдээ тэр бэлгийн дарамтад өртсөн хохирогч биш, дарамт учруулсан этгээдэд орсон гэнэ.
Түүний эсрэг гомдлыг дуучны хамгаалагчаар ажиллаж байсан Майкл Анелло гаргажээ. Тэрбээр мэдэгдэхдээ, дуучин эмэгтэй түүнийг доромжилж, доош хийж, нацист, цагаан арьстнаас давах гэсэн үзлийг дэмжигч гэж дууджээ. Мэрай өөрийг нь африк гаралтай америкчууд хүрээлэхийг хүсч байсан ажээ. Харин нэг өдөр Кэри түүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэж Анелло хэлж байна. Тодруулбал, Кабо Сан Лукас руу аялах үеэр дуучин бүсгүй эд зүйлсийг нь зочид буудлынх нь өрөөнд оруулж өгөхийг гуйжээ. Хамгаалагч ч хүсэлтийг нь биелүүлж, өрөөнд нь ортол Мэрай бие нь нэвт гэрэлтдэг дотуур хувцастай угтсан байна. Поп од түүнийг өрөөндөө үлдэхийг шаардаж, хамгаалагчийн хүсэлтийн үл тоон дотно харьцаанд орохыг шаардсан гэнэ. Гэвч хамгаалагч өрөөнөөс гарч, дахиж холбоо тогтоогоогүй байна. Дуучны ойр дотны хүмүүсийн хэлснээр Мэрай үүндээ нөхөн төлбөр төлөхөд бэлэн байгаа ч Анелло үүнийг сонирхоогүй байна.
1 comment
shaaj l bhgui teneg hog ve