Солонгосын эрдэмтэд сэтгэлийн хямрал, гар утасны хамаарал хоёр нягт холбоотой болохыг тогтоожээ. Мэргэжилтнүүд энэхүү дүгнэлтээ 608 оюутны дунд явуулсан санал асуулгыг үндэслэж гаргасан байна.
Сөүлийн үндэсний их сургуулийн шинжээчид туршилтад оролцсон хүмүүсийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг үнэлээд, ухаалаг гар утсыг өдөрт хэр хэмжээтэй ашигладаг болохыг танджээ.
Санал асуулгад оролцогчдоос гар утасны хамаарлаа дөрвөн баллаар үнэлэх санал тавьсан байна. Гэтэл сэтгэлийн хямралтай хүмүүс утсанд илүү их цагаа өнгөрөөдөг нь тогтоогджээ.
Гар утасны хамаарлын хөгжлөөр эрсдэлтэй бүлэгт нийт асуулгад оролцогчдын 36.5 хувь нь оржээ. Эдгээр оюутан стрессийн өндөр түвшинд багтаж байсан бөгөөд заримд нь сэтгэл гутрал, түгшүүр ч илэрч байсан аж.
Сэтгэцийн ийм хямралд ороогүй оролцогчид гар утасны хамааралгүй байсан байна. Эндээс стресс, сэтгэл гутрал нь өөрийгөө хянах дааварт хүчтэй нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ. Үүний улмаас хүмүүс ямар нэгэн зүйлд автамтгай болдог байна. Харамсалтай нь гар утсанд донтох хүмүүсийн тоо тасралтгүй өсөж байгаа бөгөөд энэ асуудалд анхаарах хэрэгтэй гэж эрдэмтэд мэдэгдэж байна.