galt-tereg.jpg

2017-11-09 11:50
Гэрэл зургийг Н.БАТХҮРЭЛ Цаг агаарын байдал хүндэрсэн тул орон нутгийн нэмэгдэл галт тэрэг хойд чиглэлд аялуулахаар болов Нутгийн хойд хэсгээр цас орж цаг агаарын байдал хүндэрч, авто замаар зорчиход халтиргаа гулгаа ихэссэн тул иргэдийн амь нас аюулгүй байдлыг хангах үүднээс УБТЗ нэмэгдэл галт тэрэг гарган Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатарын чиглэлд аялуулахаар боллоо. Уг галт тэрэгний цагийн хуваарийг дор […]

HAAN-1.jpg

2017-11-09 10:29
Хаан банкны Баянзүрх дүүрэг дэх “Шөнийн зах” худалдааны төвд байрладаг салбарт өчигдөр орой 19.40 цагийн үед дээрмийн хэрэг гарчээ. Хорь орчим насны гурван залуу Хаан банкны салбарт нэвтэрч, их хэмжээний мөнгө дээрэмдсэн байна. Тэдний хоёр нь банкны ажилчдыг хийн буугаар сүрдүүлж цүнхэнд мөнгө хийхийг шаарсан аж. Гэрчүүдийн зарим нь бууг тоглоомон буу байсан гэж мэдүүлсэн байна. Банкинд байсан […]

snake.jpg

2017-11-09 10:27
Германы Дармштадт хотод цагдаагийн ажилтнууд нэгэн согтуу залууг саатуулж, биед нь нэгжлэг хийтэл өмднөөс нь могой гарч иржээ. Хотын иргэд цагдаагийнханд дуудлага өгсөн аж. Цагдаа нар согтуу эрийг саатуулах үед “өмдөн дотор нь овгор юм харагдах”-ыг анзаарч, нэгжтэл 35 см урт могой гарч ирсэн байна. Өдгөө цагдаагийнхан залуу эрийг амьтны эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн […]

sauddd.jpg

2017-11-09 09:57
Саудын Арабын засаг захиргаа баригдсан ханхүү нар болон эрх бүхий албан тушаалтнуудын 800 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг хурааж авах талаар хэлэлцэж байна. Одоогийн байдлаар хааны гэр бүлийн гишүүдийн оролцуулаад 60 орчим хүн саатуулагдаад байгаа юм. Саатуулагдсан этгээдүүдийн банкин дахь дансыг хаасан байна. Харин хилийн чанадад байгаа хөрөнгийг нь хураахад асуудал үүсч буй гэнэ. Саудын Арабын […]

jap.jpg

2017-11-09 09:37
Японы шүүхээс нөхрөө болон хэд хэдэн амрагаа цианист калигаар хордуулан хөнөөсөн “Хар бэлэвсэн эм” хочит эмэгтэйд цаазын ял оноожээ. Киотогийн тойргийн шүүхээс 70 настай Тишака Кэкэхид мягмар гарагт шүүхийн тогтоол уншиж өгсөн байна. Тэрбээр өндөр настай гурван эрэгтэйг хөнөөж, түүнчлэн 2007-2013 онд дахин нэг хүнийг хөнөөх гэж оролдож байснаа хүлээжээ. Яллагч талаас түүнийг цаазлах нь […]

communism.jpg

2017-11-09 09:20
АНУ-д Коммунизмын хохирогчдыг дурсгах Үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ өдрийн хүрээнд коммунист тоталитар дэглэмээс болж дэлхий дахинаа 100 сая гаруй хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн танхимаас мэдээлсэн байна. “Өнөөдөр Орост большевикуудын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд тоталитар коммунист дэглэм дэлхийн 100 сая гаруй хүнийг үхэлд […]

ross.jpg

2017-11-09 09:00
Америкийн “Forbes” сэтгүүл АНУ-ын Худалдааны сайд Уилбур Россыг хөрөнгийнхөө хэмжээг худал хэлсэн гэж буруутгажээ. Тус баримтад дурдсанаар Росс 2004 оноос хойш сэтгүүлд хуурамч мэдээлэл өгдөг байсан гэнэ. 13 жилийн өмнө “Forbes” сэтгүүл түүнийг хөрөнгийг нэг тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлж, түүнээс хойш Америкийн 400 баяны тоонд багтаажээ. 2015 онд Росс 3.4 тэрбум ам.доллартай болсон гэж […]

ervvlmend.jpg

2017-11-08 21:44
Нэгэн сэтгүүлд хоол боловсруулах эрхтэн, цагаан хоолтонгуудын тухай “Хүний биед мах боловсруулдаг нэг ч эрхтэн байхгүй’’ гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн байхыг уншаад харамсах сэтгэл төрж, үүний хариу болгож хүний бие махбодын хоол боловсруулах үйлийн тухай энгийн, товчхон тайлбар бичихээр шийдсэн юм. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь хоол тэжээлийн зүйл буюу химийн полимер нэгдлүүдийг шат дараалсан […]

Marburg.jpg

2017-11-08 17:25
Угандад шинж чанараараа Эболагаас ч аюултай вирус идэвхжжээ. Марбург вирусээр халдварласан хүмүүсийн 88 хувь нь халдварладаг учир дэлхий дээрх хамгийн аюултайд тооцогддог аж. Одоогийн байдлаар таван хүн халдвар авсан байгаа ч энэ нь түгшүүрийн дохио мөн гэж олон улсын шинжээчид үзэж байна. Хэрвээ энэ мөчид тогтоож чадахгүй бол жинхэнэ тахал үүсгэх аюултай гэнэ. Учир нь […]

NIISLEL.jpg

2017-11-08 16:04
Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Төслийн захирал, НЗД-ын орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот […]