Угандад шинж чанараараа Эболагаас ч аюултай вирус идэвхжжээ. Марбург вирусээр халдварласан хүмүүсийн 88 хувь нь халдварладаг учир дэлхий дээрх хамгийн аюултайд тооцогддог аж.
Одоогийн байдлаар таван хүн халдвар авсан байгаа ч энэ нь түгшүүрийн дохио мөн гэж олон улсын шинжээчид үзэж байна. Хэрвээ энэ мөчид тогтоож чадахгүй бол жинхэнэ тахал үүсгэх аюултай гэнэ. Учир нь халдвар аваад нас барсан хоёр тохиолдол Кенитэй хил залгаа газар гарсан байна. Марбург вирус нь Эбола вирустэй төстэй бөгөөд 2014-2015 онд 11000 орчим хүний аминд хүрсэн юм.
Эх сурвалж: “The Daily Mail”