АНУ-д Коммунизмын хохирогчдыг дурсгах Үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ өдрийн хүрээнд коммунист тоталитар дэглэмээс болж дэлхий дахинаа 100 сая гаруй хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн танхимаас мэдээлсэн байна. “Өнөөдөр Орост большевикуудын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд тоталитар коммунист дэглэм дэлхийн 100 сая гаруй хүнийг үхэлд хүргэжээ” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн “Энэхүү хөдөлгөөн нь санаатайгаар гэмт буруугүй хүмүүсийн эрх чөлөө, шашин шүтэх эрх, нэгдэх эрх болон бусад эрхийг үгүй хийж, эрх чөлөөнд тэмүүлсэн иргэдийг хүч, хүчирхийлэл, айдсаар номхотгож байв” гэжээ.
2 comments
Капиталист дэглэмд хичнээн хүн өлсөж бас төлбөрийн мөнгө байхгүйгээс эмчилгээ өвч чадалгүйгээр бас мөнгөний төлөө хуурамчаар барьсан брилга нь бас хөрөнгөтний дэглэмийг хамгаалах бусдын нутаг дэвсгэрийг түрэмгийлэх зэрэг тоолж баршгүй олон нүгэлт чивэлт бузар тогтолцоонд нь хичнээн хүн нас барсныг тоолохын бол юун коммунист тогтолцооны 100 сая хэдэн мянга нугалсан тоо гарна даа. Муу өгөр хөрөнгөтнүүд жирийн ардуудыг юу ч мэдэхгүй гэж бодоод байгаан байхдаа
Чи youtube дээр ороод америкийн тэтгэвэрийнхэн яаж жаргаж байгааг үз муулахаасаа өмнө мэдээлэл ав оросууд очоод сурвалжлага хийсэн байна ккк тэгээд Оросын хийсэн Чекист гэдэг киног youtube дээр үзчих ялгааг нь ойлгоно зомби минь