Америкийн “Forbes” сэтгүүл АНУ-ын Худалдааны сайд Уилбур Россыг хөрөнгийнхөө хэмжээг худал хэлсэн гэж буруутгажээ. Тус баримтад дурдсанаар Росс 2004 оноос хойш сэтгүүлд хуурамч мэдээлэл өгдөг байсан гэнэ. 13 жилийн өмнө “Forbes” сэтгүүл түүнийг хөрөнгийг нэг тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлж, түүнээс хойш Америкийн 400 баяны тоонд багтаажээ. 2015 онд Росс 3.4 тэрбум ам.доллартай болсон гэж баталсан бол “Forbes” түүний хөрөнгийг 2.9 тэрбумаар үнэлжээ. Дараа жил нь тэрбээр хөрөнгөө 300 саяар нэмэгдүүлсэн гэдэг ч сэтгүүлээс өмнөхөөр нь үнэлжээ. Харин Россыг Дональд Трампын засаг захиргаанд орсны дараа “Forbes” сэтгүүл хөрөнгийг нь үнэлээд 700 саяас хэтрэхгүй гэжээ. Росс тус сэтгүүлийн тэрбумтны жагсаалтад багтсанаар бизнесийн шинэ хэлхээ холбоотой болж чадсан гэж үзэж байна.