Саудын Арабын засаг захиргаа баригдсан ханхүү нар болон эрх бүхий албан тушаалтнуудын 800 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг хурааж авах талаар хэлэлцэж байна. Одоогийн байдлаар хааны гэр бүлийн гишүүдийн оролцуулаад 60 орчим хүн саатуулагдаад байгаа юм. Саатуулагдсан этгээдүүдийн банкин дахь дансыг хаасан байна. Харин хилийн чанадад байгаа хөрөнгийг нь хураахад асуудал үүсч буй гэнэ. Саудын Арабын хаан Салман бен Абдел Азиз Аль Сауд энэ сарын 5-нд авлигатай тэмцэх аян явуулж байгаагаа зарласан билээ. Хууль бусаар баяжигсадтай тэмцэх дээд хороог угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бен Салман бен Абдель Азиз Аль Сауд толгойлон ажиллаж байна.